Чех тахиа

уламжлалт чех тахианы үүлдрүүд


  • Нүүр хуудас
  • Чех тахианы түүх
  • Алтан судалт чех тахиа
  • Шумава тахиа
  • Өндөг зарна
  • Бидэнтэй холбогдох
  • Чех тахианы түүх

    Чех тахиа хэдэн зууны түүхтэй эртний тахиа юм. Хамгийн анх 1205 онд Данийн 2-р Владимир Бохемиагийн Чех гүнж Маргарет нарын хуриман дээр бэлэг болгож Чех азарган тахиануудыг өгсөн хэмээн тэмдэглэсэн байдаг. Тэд олон өнгийн байсан ба ихэвчлэн алтлаг болон тод өнгийн хослол байдаг байжээ. Чех тахиа нь гургуул тахиа болон 19-р зууны дунд үе хүртэл өргөн хэрэглэгдэж байсан уугуул тахианы үүлдрээс үүсэлтэй ажээ. 19-р зууны дунд үеэс хойш энэ тахиа гадаадаас импортлогдож орж ирсэн тахиануудтай эрлийзжиж цэвэр Чех тахиа мөхөх аюулд хүржээ.

    зураг Алтан судалт чех тахиа, эм тахиа зураг Алтан судалт чех тахиа, азарган тахиа

    Тиймээс 1913 оны найман сард Хавликүв Бродын Карел Скода (1862 оны 2 сарын 3нд төрсөн, 1927оны 5 сарын 1 нас барсан) Бочемиан-Моравианы уулархаг нутаг болон Хумполиг мужид үлдсэн гургуул тахианаас азарган тахиа гарган авчээ. Карел Скода 2 үүлдрийг гаршуулсан ба нэгийг нь Коморовис хотод нөгөөг нь Цески Сисендорфын /одоогийн Стибирн Хори тосгон/ нэгэн тосгоны фермд авчирчээ. 1924-1925 ондКоморовисд гаршуулсан тахиаг таньж Алтан судалт Чех тахиа , Цески Сисендорфыг Чех ятуу хэмээн нэрлэжээ. Сестмир Седлак (1890 төрсөн, 1957оны 6 сарын 5 нд нас барсан) Клотови Добрис мужид үлдсэн уугуул тахианаас хэдийг авч нутагшуулсан. Аль аль нь хожимдоо эрлийзжээ. Алтан судалт Чех тахиа нь 1936 онд эдийн засгийн хувьд ашигтай гэрийн тэжээвэр амьтан хэмээн ангилагджээ. 1985 онд 3600 тахиаг хяналтан доор үржүүлж байв. Алтан судалт Чех тахиа 1992 онд Чехийн генетикийн эх үүсвэрт оржээ. Чех тахианы зодоонч тахианы хувилбарыг 20-р зуунд гарган авчээ.

    зураг Алтан судалт чех тахиа, тахианы дэгдээхэй зураг Алтан судалт чех тахиа, тахианы дэгдээхэй

    Шумава тахиа

    Шумава тахиа Бохемианы ойны (чехээр Шумава) энгэрээс гаралтай. Энэ нь Чех тахианы нэгэн хувилбар байх магадлалтай. Харамсалтай нь уугуул шумава тахиа устаж үгүй болж байна. Энэ үүлдрийн орчин үеийн түүх нь 1945 оны дараа гарсан. Сэргэн мандалтын тахиа нь шумава тахианы өлгий нутаг байж болох Вимперк ба Касперскэ Хори мужаас сонгогдсон. Эдгээр тахианууд Род арал, Миандот, Плимүт хад, Шинэ Хамдшэйр гэх мэт хэд хэдэн дунд зэргийн биетэй тахиануудтай үржилд орсон. Үүний үр дүнд оригналаасаа яагад ч юм өөр одоогийн шумава тахиа гарж ирсэн юм. шумава тахиа зөвхөн бие сүүл дээрээ хар сортой алтлаг өнгөтэй байдаг.

    Чех тахиа > Чех тахианы түүх

    Copyright © Чех тахиа, 2008-2017. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сүүлийн үеийн мэдээлэл: 04. Хоёрдугаар сар 2017